Нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн: 2026-09-30
1. Цуглуулдаг мэдээлэл
- Бүртгэл: имэйл, нэр (хоч), нууц үгийн шифрлэсэн хэлбэр; Google-ээр нэвтэрвэл Google-ийн баталгаажуулсан имэйл, нэр.
- Уншилт: уншсан бүлэг, байрлал, дуртай цуврал, үнэлгээ, XP, оноо.
- Төхөөрөмж: нэвтэрсэн төхөөрөмжийн төрөл, IP хаяг (нэг бүртгэл — нэг төхөөрөмж, аюулгүй байдлын зорилгоор).
- Төлбөр: QPay нэхэмжлэхийн дугаар, дүн, төлөв. Картын болон банкны мэдээллийг бид хадгалдаггүй.
- 18+ хэсэг: өөрөө мэдүүлсэн төрсөн огноо.
- Сайн дураар: профайл зураг, сэтгэгдэл, хувийн мессеж.
2. Ашиглах зорилго
Үйлчилгээ үзүүлэх, уншсан байрлалыг хадгалах, VIP эрх олгох, урамшуулал тооцох, залилан ба хууль бус хэрэглээнээс сэргийлэх, шинэ бүлгийн мэдэгдэл илгээх.
3. Гуравдагч тал
Мэдээллийг зарж борлуулахгүй. Зөвхөн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хэмжээгээр: төлбөр (QPay), зураг хадгалалт (Cloudflare), нэвтрэлт (Google), push мэдэгдэл (таны хөтчийн үйлчилгээ) ашиглана. Хуулийн байгууллагын хууль ёсны шаардлагаар мэдээлэл гаргаж болно.
4. Таны эрх
Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу та өөрийн мэдээллийг үзэх, татаж авах, засах, устгуулах эрхтэй.
- Миний хэсэг → Тохиргоо → «Мэдээллээ татах»: бүх мэдээллээ JSON файлаар авна.
- «Бүртгэл устгах»: хувийн мэдээлэл устгагдаж, сэтгэгдэл «Устгагдсан хэрэглэгч» нэртэй болно. Санхүүгийн баримт (нэхэмжлэх) хуулийн шаардлагаар хадгалагдана.
5. Хадгалах хугацаа ба хамгаалалт
Бүртгэл идэвхтэй байх хугацаанд хадгална. Нууц үг, түлхүүрүүд шифрлэгдсэн, холболт HTTPS-ээр хамгаалагдсан.
6. Холбоо барих
MangaX · altanhundaga123@gmail.com